Улсын их хурал

Н.Энхбаяр өнөөдөр орой юу ярих вэ ?

А.Сэвжид
2016-02-03 08:12

Одоо Н.Энхбаяр даргын ээлж.Өнөөдөр орой 20:30 минутаас ТВ-5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” ток шоунд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоно. Тэрээр дөрвөн өдрийн өмнө “Ийгл” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар ярилцсан. Гэтэл даваа гаригт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба оролцсон нь нийгэмд нилээдгүй шуугиан тариад амжсан. Учир нь түүний ярьсан бүх зүйл нь Н.Энхбаяр даргынхаа эсрэг байсан нь түүнийг  тав хүрэхгүй хоногийн хугацаанд телевизээр хоёронтаа гарахад хүргээд байна. Эхлээд Г.Шийлэгдамба ил захиадал бичсэн, дараа нь Н.Энхбаяр дарга хариулт өгсөн, харин маргааш нь Г.Шийлэгдамба сөрөг зүйл ярьсан. Ингээд Н.Энхбаяр даргын ээлж нь өнөөдөр таарж байна.

Н.Энхбаяр дарга “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцох үедээ:

"Манай Г.Шийлэгдамба шиг хүн арай тийм захиа бичихгүй. Ний нуугүй хэлэхэд би намын дарга нь. Манай Г.Шийлэгдамба намын Ерөнхий нарийн бичгийн дарга. Бас миний хайртай дүү. Урьд нь ч гэсэн Г.Шийлэгдамбыг дэмжиж Эрүүл мэндийн сайд болгосонгээд яриад байвал их юм байна."

"Чадалтай, хүн чанартай гэж бодож хамгийн итгэлтэй хүмүүсийнхээ нэгээр боддог. Захиаг нь би хуурамч захиа гэж бодож байна."

"Би Г.Шийлэгдамбынхаа гарын үсгийг шинждэг хүн биш. Ямар ч байсан хуурамч захиа гэж бодож байна. Зарим нэг хэллэг нь Г.Шийлэгдамбынх биш байна лээ."

"Эсвэл маш их сэтгэл санааны хүнд дарамтанд ороод бичсэн байж магадгүй гэж бодож байна."

"Уг нь Г.Шийлэгдамба дарга намын санхүүжилтийн хандивыг цуглуулах ажлыг хийдэг хүн л дээ. Үүгээр далимдуулж Н.Энхбаяр болон МАХН руу дайрах гэж байгаа бол ёстой хуучирсан пянз л байна."

Харин Г.Шийлэгдамба “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэр:

"Шадар сайд боллоо гээд айхгүй байна. Би үнэнийг тогтоохыг хүсч байна. Хэрэв үнэнийг тогтоож чадвал намын бусад нөхдөд зөв зам болно." 

"Уг нь би Н.Энхбаяр даргыг БНСУ-аас ирэхэд намаа нэгтгээд удирдаад явах нь гэж маш их баярлаж байсан. Гэвч эсрэгээрээ намыг хагалан бутаргаж, хүчийг нь сулруулсан"

Тэрбээр батлан даалтаас гарсныхаа дараа Н.Энхбаяр даргатай нэг удаа уулзаж, эр хүний ёсоор чанга тэврэлдээд салсан гэдгээ нэвтрүүлгийн үеэр хэлсэн.


  1. 79.227.140.* Зочин 2016-02-04 08:13
    Bi said bolohodni demjsen, minii hairtai duu, itgeltei hunii neg ch geh shig mafiin boss uu, huviin baiguullaguu yu ve. Dandaa zavharsanzarchimgui ym yrij hiijniigmiig buzarlaj yvah ymdaa