Нийгэм
Цагаан сарын хүнсээ цуглуулахдаа дараах зүйлсийг анхаараарай!
2016-02-04 01:42
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас хугацаа нь дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо:
-Хадгалалтын хугацаа
-Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал
-Хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалж байгаа эсэх
-Шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх
- Лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч төвийсөн эсэхийг сайтар нягталж, шалгаж авахыг зөвлөжээ.