Өмгөөлөгч Ц.Баасандорж талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг өмгөөлөхөө болив
Байгаль хамгаалагч агсан Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт Ц.Баасандорж өмгөөлөл үзүүлж байсан. Тэгвэл тэрбээр өнөөдрөөс өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэхээ зогсоож байгаагаа өөрийн фэйсбүүкээр дамжуулан мэдэгдлээ.
Тодруулбал, өмгөөлөгч Ц.Баасандорж:
"2015 оны 11-р сараас 2016 оны 2 сар хүртэл 3 сарын хугацаанд байгаль хамгаалагч талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав хохирогч Төмөрсүхийн өмгөөлөгчөөр ажиллалаа. Ажиллах хугацаандаа Хөвсгөл аймагт очиж ажиллаж, Улсын Ерөнхий Прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хөвсөл аймгийн прокурорын газар, Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт удаа дараа хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтүүд гаргаж, гэмт хэргийг шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн зүгээс хийж болох бүх л ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар өмгөөллийн мэргэжлийн туслалцаа үзүүлсний төлөө нэр бүхий сэтгүүлч, огт харьцаж байгаагүй зарим нэг хүмүүс гүтгэсэн, доромжилсон, илт үндэслэлгүй мэдээ мэдээлэл тарааж нэр хүндэд минь халдаж, доромжилж цаашид ч энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болохоо мэдэгдсэн. Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг илрээсэй, гэмт хэрэг хийсэн этгээдүүд баригдаж ял шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаа
олон иргэдийн адил өмгөөлөгч миний бие өөрийн чадах зүйлээрээ тусалъя гэсэн сэтгэлээр ямар ч хөлс мөнгө, зардал авалгүй энэхүү хэрэг дээр 3 сарын турш талийгаачийн аав Төмөрсүхтэй хамт ажилласан ба олон нааштай үр дүн гарсан.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарсан гүтгэлэг, доромжлол, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор талийгаачийн аав Төмөрсүхтэй ярилцаж байгаад энэхүү хэрэг дээр ажиллахаас татгалзаж, энэ нь талийгаачийн хэргийг шалгах ажиллагаанд илүү хэрэгтэй гэж үзлээ. Цаашид энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч нарын мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөх, нэр хүндийг нь гутаан доромжлох, гүтгэх үйл ажиллагаа явагдахгүй гэдэгт итгэж байна. Талийгаачийн аав Төмөрсүх, ар гэрийнхэн болон бусад бүх хүмүүсээс хүлцэл өчье." гэжээ.
-
59.153.114.*
Зочин
2016-02-12 14:12
ЗӨВ ШҮҮ0 0 Хариулах
-
59.153.114.*
Зочин
2016-02-06 15:42
Нэр хүндээ доромжлуулах . Гүжирдүүлэх гэдэг чинь энэ хэргээс татгалзах шалтгаан биш ээ. Зүгээр л шалтаг . Ажил хийж явхад ийм юм бишгүйл тохиолддог шүүдээ. Гүжирдсэн доромжилсон хүнийхээ нэр хаягийг тодорхой хэл. Эзэмшсэн мэрэгжилээсээ айдаг чи бол арчаагүй новш байна даа. Зайл цаашаа0 0 Хариулах
-
202.70.41.*
Зочин
2016-02-05 11:44
Сайн судалж олон нийтийг зөв мэдээллээр хангахгүй бол нийгмийг бухимдуулсан мэдээлэл өөр зорилго хангаад байгаа. Яс юман дээрээ олон нийтийн хүлээснээс шал өөр дүгнэлт гараад цагдаагийн байгууллага шаварт унасан шарын эзэн хэл амны бай болоод дуусах болж байх шиг байна даа0 0 Хариулах
-
138.77.211.*
Зочин
2016-02-05 09:33
hulchgar er baindaa ...0 0 Хариулах
-
103.26.195.*
Enkhbold
2016-02-04 18:44
Chamaar yadag ym. Yu ch medehgyi bj ooriigoo ikh ymand bodchihson holsnii orovdoltei amitan. Dahij hynii heregt orolts horvoogoos yyrd zailaa0 0 Хариулах
-
119.204.97.*
Зочин
2016-02-04 14:10
Угаасаа шоучин новш юм бишүү өөрийгөө хэн гээд бодчихсийм тийм л сайн юм бол эцсийн хүртэл явчих нь яасийм ёстой чацга царайлсан эр үү0 0 Хариулах