Улсын их хурал

МАН-ын бүлэг цэцийн даргыг чөлөөлөх асуудлаар авсан завсарлагаа сунгалаа

М.Энхмаа
2016-02-04 04:33

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч МАН-ын бүлэг үргэжлүүлээд 3 хоногийн завсарлага авлаа.

Завсарлагатаа холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд," Энэ мэтээр ажил гацааж, сунгаж байгаагаас болоод ээлжит бус чуулган хуралдуулахаар байгаа. УИХ-ын чуулганыг цагаан сарын дараа буюу 2-р сарын 15-аас сунгаж хуралдуулна” гэсэн юм.