Төсвийн мөнгөөр аялсан дүүргийн засаг дарга М.Чинболд
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдыг гэр бүлийн хамт Япон улсад зургаа хоног аялж, амрах эрхийг тус дүүргийн Тамгын газраас олгожээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас жилийн эцсийн ажлын үр дүнгийн тайлангийн урамшууллаар Засаг дарга М.Чинболдыг гэр бүлийн хамт Япон улсад аялах эрхээр урамшуулсан аж. Төсвийн мөнгөөр тансаглан аялсан аяллын хугацаа нь 2016 оны нэгдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд байжээ.
https:/t.co/Dhmxp6KLQY pic.twitter.com/zKtewp49pz
— tsenzurgui.mn (@tsenzurguimn) February 4, 2016 ">
https://t.co/Dhmxp6KLQY pic.twitter.com/zKtewp49pz
— tsenzurgui.mn (@tsenzurguimn) February 4, 2016
Чингэхдээ СХД-ийн Засаг дарга М.Чинболд, гэргий Э.Нандинцэцэг нарын Япон руу явах, ирэх 2 талын зардал болон Японд байх зардлыг манай байгууллага төлнө, Японд байх хугацаа 6 өдөр гэх албан бичгийг Япон суугаа Монгол улсын Элчин сайдад хүргүүлжээ.
Эдийн засаг хямарчихсан, үрэлгэн зардлаа таная хэмээн дээр дооргүй хэмнэлтийн горимд шилжээд байгаа энэ үед дүүргийн Засаг дарга татвар төлөгчдийн мөнгөөр эхнэрээ дагуулан гадаадад зорчих хэмнэлт мөн үү. Хэрэв татвар төлөгчдийн мөнгийг энэ мэтээр үрж, тансаглахаар Засаг даргын суудал өөд авирсан бол буух цаг болжээ гэдгийг эрх бүхий албан тушаалтанууд анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.
Ханш өсөв
Дарга авгайтайгаа зугаалав#Тренд pic.twitter.com/4bbaUpPp11
— Шилэн Цогоо (@TsogtgerelB) February 4, 2016 ">
Ханш өсөв
— Шилэн Цогоо (@TsogtgerelB) February 4, 2016
Дарга авгайтайгаа зугаалав#Тренд pic.twitter.com/4bbaUpPp11
-
59.153.113.*
Зочин
2016-02-05 00:04
Бид нарыг унэхээр их доромжлох юм аа нээрээ Хэдэн хунийг цалинтай, хоолтой ундтай байлгая гээд л одор шоногуй биеэ тэнхээгээ тасартал зутгээд татвараа толох юм Эд нар ингэж явах гэж Унэхээр гомдмоор юм Эмнэлэг, сургууль барьж байвал ч гомдоод байх юм алга Энэ таргалж язарталаа чихсэн гахайг эхнэртэй нь зугаалуулах гэж бид татвар толдог гэж уу???????? Хямралын их шуурганд тэсч улдэх гэж хувийн хэвшлийнхэн маань зутгээд сохорч унах нь байна Ямар ч урам алга даа Даанч яав даа даанч яав Идэж уудаг сайхан цаг бацсан боляах вээ яахав Гэтэл тахалын хажуугаар найр хийгээд байдаг унэхээр урам хугарч байна .....0 0 Хариулах
-
27.123.214.*
Зочин
2016-02-04 23:03
davarhiimaa0 0 Хариулах
-
202.21.109.*
Зочин
2016-02-04 15:37
davarsan novsh we. iim yumnuudiig turiin albanaas 7n uyeer ni zailuulah hereggtei1 0 Хариулах