Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоов
Өнөөдөр чуулганы хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох УИХ-ын Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Гацууртын ордны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” компани юм. Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай ярилцсаны үндсэн дээр Гацууртын орд дахь төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах шийдэлд хүрсэн байна. “Сентерра гоулд Монголиа” компани нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөх ажээ.
Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон төсөл бөгөөд нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдах юм. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох юм. Мөн төв банкинд жил бүр 5 тонн алт тушаах аж.
-
78.52.128.*
disappointed
2016-02-09 19:22
Kkk aimaar hoorhon too tootsoo gargaad l baidag , naadah chin tsaasan deer l uldene harin bodit baidal deer uhsan nuh hort himiin bodis uldene hedgiig bugd medej bai heniigee huurah gd baidiin boldoo chaavaas. Ta nar hariutslagagui uul uurhaigaas uusch bui baigaliin suirel gamshig, eruul mendiin zardaliig neg tootsoj gargaach,,,,centerro gold geech ymar uvaigui deeremchin company ve gedgiig kirgizd hiisen uil yvdal geh meteer ochnoon jishee baihad iim tarhi ugaasan yum ereechij ooriihoo bolon busdiin tsagiig urj hun huurah yu n saihan bn ve? Disaster shuu dee unendee mongoliin odoogiin nohtsol baidal, uul uurhai...geree busniulj unetei tsaitai yumaa avaachij zarj heden togrog olhiim bizdee...heleh ch uh alga doo yer n bol0 0 Хариулах
-
78.52.128.*
so much disappointed
2016-02-09 19:24
Oo tiin 5 jiliin dotor hovh sorood garna gj moriitsoh uu?0 0 Хариулах