Ажил, мэргэжлийн мэдээллийн төв нээгдэж ажил хайхад амархан боллоо
Хүүхэд залууст мэргэжлээ зөв сонгоход, ажилгүй иргэдэд ажил хайхад туслах зорилготой “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв” үүдээ нээлээ. Улсын хэмжээнд жишиг болох уг төвийг Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулсан байна.
Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн ордонд өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж буй уг төвд ажил хайж буй иргэдээс гадна эзэмших мэргэжлийнхээ талаар тодорхой ойлголт авахыг хүсч байгаа хүүхэд, залуучууд үйлчлүүлэх боломжтой. Тэд ажил мэргэжлийн талаарх ерөнхий ойлголттой танилцаж, мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах, цахим хэлбэрээр чадамжийн сорил бөглөж, өөрийн ур чадварын түвшинг тогтоох боломжтой
гоос гадна, өөрт хэрэгцээтэй мэдээллийг үнэ төлбөргүйгээр хэвлэн авч, хувилан олшруулах бүрэн бололцоотой ажээ.
Үүний зэрэгцээ хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүд мэдээлэл, сургалт, уулзалт болон хэлэлцүүлэг, хөдөлмөрийн яармаг, аялал зэрэг олон талт үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах юм байна.
“Ажил, мэргэжлийн мэдээллийн төв”- ийн анхны үйлчлүүлэгчид үйл ажиллагаатай нь танилцсаныхаа дараа “Ажил хайхад амархан боллоо” хэмээн дүгнэжээ.