Улсын их хурал

ИЗНН АН-тай нэгдэх нь тодорхой боллоо

А.Сэвжид
2016-02-05 03:21

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 2-нд хуралдан, Ардчилсан намд ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх асуудлыг хэлэлцсэн юм. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд “ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналаа хүргүүлэх хэрэгтэй” гэдэг саналыг гаргасан. Энэ дагуу Ардчилсан намын дарга З.Энхболд ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын төлөөлөл Н.Батцэрэг нартай уулзаж, нэгдэх саналыг албан ёсоор гардуулсан.

Энэ саналд ИЗНН зөвшөөрсөн хариу өгчээ. Хоёр намын удирдлага өнөөдөр морин цагт Төрийн ордонд гарын үсэг зуран, нэгдэж буйгаа албан ёсоор зарлах боллоо.   

Ардчилсан намын дарга З.Энхболдын ИЗНН, МҮАН-д хүргүүлсэн саналд “Монгол Улсад ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг байгуулах үйл хэрэгт ИЗНН чухал үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна. Ардчилсан үзэл баримтлал бүхий улс төрийн нам гэж Ардчилсан нам үнэлж, дүгнэдэг. ИЗНН нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд амжилттай оролцож, тус намын гишүүд Улсын Их Хурал болон Засгийн газарт хамтран ажиллаж ирлээ.

Ялангуяа 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг хамтран гаргаж, бүтээн байгуулалтын чухал төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна" гэдгийг дурдсан юм.

 


  1. 202.179.24.* zoshin 2016-02-05 14:39
    songuuli dohohoor o hvvhen ih hurald suuh suudalaar tohirsh salj niilj baihaa etses bolgowol boldoggvi um baihdaa vvn shigee uilairaad hootsoldood ahiihaa heregiin ezeniig oloosh gej hvsii