Бусад

'Бадамлянхуа' хүүхдийн асрамжийн газар сар шинийн баяраа тэмдэглэлээ

trends.mn
2016-02-14 10:16

1993 оноос асарч хандах хүнгүй хүүхдүүдийг өсгөж, хөгжүүлж ирсэн тус төвд одоогоор 80 гаруй хүүхэдтэй. Анх нярай ирсэн зарим хүүхэд нь өдгөө 18 нас хүрч, сургуулиа төгсөж, ажлын гараагаа эхэлжээ. Бадамлянхуа төв зөвхөн асран халамжлах төдийгүй, боловсрол мэдлэг, ур чадвар, үндэсний үзэлт төлөвшсөн хүмүүн болгож хөгжүүлэхэд их анхаардаг ба энэ зорилгын үүднээс жил тутам Цагаан сарын баярыг ёслол төгөлдөр тэмдэглэдэг байна. Төвийн захирал Диди Калика багш  залуу наснаасаа 1990 оны эхээс  Монгол улсад ажиллаж амьдарч ирсэн агаад гудамжинд хаягдсан хүүхдүүдийг хараад сэтгэл эмтэрч, тус төвийг байгуулсан түүхтэй ажээ. Төвийн багш нар Диди Калика захирлын талаар монгол хүнээс дутахгүй ёс уламжлал мэддэг, хүүхдүүддээ зааж сургахыг эрмэлздэг гэж ярьж байв.   Улсын халамж, төсвийн хармаанаас гээгдсэн хүүхдүүдийн асрамж, хөгжлийн зардлыг хандив, тусламжаар залгуулж ирсэн ч сар шинийн баяраар үндэсний хувцас өмсүүлж, гарын бэлэг өгөх зэрэг уламжлалыг эвдэлгүй  тэмдэглэж иржээ.