Уул уурхай
Рио Тинто 2015 онд 1.2 тэрбум австрали долларын алдагдал хүлээлээ
2016-02-14 15:42
Оюу Толгой уурхайн 66 хувийг эзэмшдэг Түркүоз Хилл компанийн толгой компани болох Рио Тинто групп 2015 онд 1,2 тэрбум австрали доллар(866 сая ам.доллар)-ын алдагдалтай гарлаа. Түүхий эдийн үнэ унасны улмаас 6,5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан 2014 онтой харьцуулахад группийн орлого 13 тэрбум ам.доллараар багассан гэсэн үг.
2016 он бүр ч амаргүй жил болно. Сэм Уолш, Рио Тинто группийн CEO
Групп даяар зардал хэмнэх арга хэмжээ авах тухай Сэм Уолшийн захидлын талаар энд мэдээлсэн буй. 2015 онд хэрэгжүүлсэн зардал хэмнэлтийг цаашид ч үргэлжлүүлж, 2016, 2017 онд тус бүр нэг тэрбум ам.долларын хэмнэлт хийх зорилготой байгаа аж.