Бусад

ХҮН намын дарга С.Ганбаатарт хаягласан нээлттэй захидал

trends.mn
2016-02-14 18:45

ХҮН намын дарга С.Ганбаатар намынхаа гишүүнээс нээлттэй ил захидал хүлээж авлаа. Тодруулбал ХҮН намын гишүүн, Нийслэлийн Намын Хорооны дэд дарга Ө.Мөнхбатаас дараах захидлыг намын даргаадаа хүргүүлжээ. 

Уг захидалд С.Ганбаатар гишүүний тухайд ХҮН намд орж ирснээр

1. Худал хуурмаг нь илрэв

2. Цагаан сарын битүүний өдөр намын залуучуудаа хоёр хуваалаа

3. 11-ний орой асуудлаа шийдтэл золгохгүй гэчихээд 12-ны өглөө золгож, хууль бусаар өөрийгөө ЕНБД гэж зарласан Одонгуа даргыг баталгаажуулах гэж оролдов.

4. Намын дүрэм зөрчиж, хариуцлагын ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлсөн бичиг дээр гарын үсэг зурж, дүрмээ уландаа гишгидгээ харуулсан гэхээс гадна

Танд ҮНЭН, хэлсэндээ хүрдэг За байна уу? Та бие даагаад өөрийнхөө замаар явсан нь дээргүй юу? гэх утга бүхий намын дотоод зөрчил, асуудал олширч ирснийг харуулах агуулга дурдагджээ.  Захидал илгээсэн тухай Ө.Мөнхбат гишүүний жиргээ тэр дороо трэнд болов. ХҮН намын удирдлага, зохион байгуулалт тойрсон уг асуудлаар шинэ долоо хоногийн улстөр эхэллээ.