Нийгэм

#MADEINMONGOLIA: Ухаалаг гар утасны Монгол брэндийг бүтээжээ

Bolor Rose
2016-02-15 02:23

Монгол залуус Ухаалаг гар утасны Монгол брэндийг бүтээжээ. Тодруулбал, Way out компанийн залуус XPHONE брэндийн ухаалаг утасны загвар, лого, хийц, санаа, сонголтыг нь гаргаж Хятадад үйлдвэрлүүлэн зах зээлд нийлүүлж эхлээд байгаа ажээ. Учир нь  компанийн залуус XPHONE брэндийн ухаалаг утасныхаа бүтэц, загвар, эд анги, инженерчлэл зэрэг санааг гаргасан ч  Монголын хөрсөнд электрон бараа, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэх үйлдвэрлэлийн орчин, хүн хүч байхгүй учраас Хятад улсад үйлдвэрлүүлсэн байна. 

Ухаалаг утас нь 5 инчийн дэлгэцтэй X5 , 4 инчийн дэлгэцтэй X4 гэсэн хоёр төрлийн загвартай юм байна. X5, X4 утсууд нь давхар сим карт унших боломжтой бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх операторуудын сүлжээнд ажиллах боломжтойгоороо давуу талтай. 

 

 

 

 

Эх сурвалж:  http://way-out.mn/