Нийгэм
Монголд ЗИКА вирусээр халдварлахгүй
2016-02-15 03:23
Шумуулаар дамжин хүнд халдварладаг Зика вирус латин америкийн орнуудаар хурдацтай тархаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 34 оронд уг вирусын тохиолдол илрээд байгаа юм байна. Үүнээс олимпийн наадам болох Бразил улсад хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ.
Зика вирусийн халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуулаар дамжин хүнд халдварлахаас гадна бэлгийн замаар дамжиж байгааг тогтоосон байна.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр зика вирус тээгч шумуул манай улсад тархаагүй, зөөвөрлөгдөн орж ирэх магадлал бага
ажээ. Тиймээс иргэд вирусын халдвар авахаас эмээлгүй тайван байж болох аж.
Харин өвчлөл бүртгэгдсэн улсуудад зорчихоос татгалзах, зайлшгүй зорчих шаардлага гарвал шумууланд хазуулахаас сэргийлэх хэрэгтэй юм байна.
-
202.21.109.*
Зочин
2016-02-15 18:52
ashgui dee.0 0 Хариулах