Улсын их хурал

ОНЦЛОХ ЭШЛЭЛ: Цэцийн тухай Х.Тэмүүжин гишүүн юу хэлэв ?

А.Сэвжид
2016-02-15 09:01

Ээлжит бус чуулганаар нийт 24 асуудлыг хэлэлцэх ёстойгоос олны анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудал. Х.Тэмүүжин гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар цэцийн гишүүд 65-тайдаа тэтгэвэрт гаргахаар болсон. Үүнээс үүдэлтэй олон маргаанууд өнгөрсөн хоёр сарын хугацаанд нилээдгүй өрнөж олны анхаарлыг цэцийн зүгт аргагүй эргүүлж чадсан. Ингээд Үндсэн хуулийн цэцтэй холбоотой Х.Тэмүүжин гишүүний байр суурийг тоймлон хүргэж байна.

Цэцийн даргыг огцруулах үндэслэлийн тухай

Цэцийн тухай хуульд маш тодорхой заасан. Цэцийн гишүүн шийдвэрлэх гэж байгаа маргааныхаа асуудлаар урьдчилсан дүгнэлт хийх, түүнийгээ илэрхийлэхийг хориглосон байдаг. 

УИХ болон Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэгтэй албан бичиг явуулснаар хууль зөрччихлөө.

Хуулийн үйлчлэлийг зогсоох тухай, дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийх, хийж болохгүй тухайгаа цэцийн дунд суудал хуралдаагүй, шийдвэр гараагүй байхад урьдчилан мэдэж, урьдчилан шийдвэрлэж, эрх мэдлээ хэтрүүлэн бусдын бүрэн эрх рүү халдаж буйгаа цэийн нэр бүхий удирдлага өөрийн гарын үсэг, Цэцийн тамгаар баталгаажуулсан байна. Энэ бол өөрөө факт, нотлох баримт.

Үндсэн хууль зөрчсөн тухай

“Тодорхой дурвал таван хуулийг зөрчсөн”

“Тухайлбал “Цэцийн хууль”, Цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль”

ҮХЦ нь Дээд шүүх, Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдсан

Ж.Амарсанаа даргын тухай

Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээд өөрөө гарын үсэг зурчихаад, тухайн хөрөнгө нь худлаа байвал зурсан гарын үсгээрээ хариуцлага хүлээнэ. Албан тушаалтны гарын үсэг гэдэг хариуцлага хүлээх хүн нь өөрөө гэсэн баталгаа.

Хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай яригдахад түүнийг саармагжуулах үүднээс ийм мэдээ тараах нь хэвийн үзэгдэл байдаг. Бид ямар нэгэн хүн томилох тухай яриагүй. Цэцийн удирдлага хууль зөрчсөн үйлдэл дээр хариуцлага тооцох тухай ярьж байна. 

Цэцийн насны тухай

Германд Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн насын дээд хэмжээг 68 байхаар тогтоосон. Германчууд арай урт насалдаг учир 68-аар тогтоосон байх.

Бид бол ҮХЦ-д зориулж ийм хууль гаргаагүй.Одоо үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаах дээд нас 65 байдаг. Цэцийн гишүүн болон өөр ямар нэгэн албан тушаалтанд зориулж гаргасан шийдвэр биш. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн үйлчлэлт тэр хүмүүсийг оруулж ирсэн. 

Үнэхээр ҮХЦ-ийг улстөржүүлж болохгүй. Хувийн атгаг бодлоор ч хууль санаачилж болохгүй. Эрх зүйн хөгжлийг Монгол Улсад хөгжүүлэх шаардлага байгаа юм. Австри, Германы жишгээр хуулийг хөгжүүлэх ёстой. Ц.Нямдорж гишүүн өөрийн хувийн туршлага дээр тулгуурлаж хэлж байх шиг байна.”  /2016 оны 1 сарын 7-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан/

Өөрийг нь цэцэд санаархалтай байгаа тухай

Тийм асуудал байхгүй. Би тэнд очиж яах юм бэ. Тэр хүмүүс өөрсөд шигээ санаж ийм явуургүй арга хэрэглэж байгаа байх л даа. Надад тэнд Цэцэд очоод байх шаардлага байхгүй. 

Цэцтэй холбоотой асуудлаар МАН-ынхан хоёр дах удаагаа завсарлага авсны дараа

МАН-ын бүлгийн гурав хоногийн завсарлагын хугацаа дуусахаар энэ асуудлыг ахиад хэлэлцэж л таарна. 

1992 онд Үндсэн хууль батлахдаа, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль батлахдаа хэн юу гэж ярьж байсан бэ гэдгийг би баримт дэлгэж байгаад ярина.

Одоо тэр ярьж байсан зүйлсээ өөрсдөө мартчихаад тэрийг хэн ч сөхөж харахгүй гэж бодож байж магадгүй л дээ.