Уул уурхай

Японы эрчим хүч, аж үйлдвэрийн байгууллагатай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах төсөл хэрэгжүүлнэ

Bolor Rose
2016-02-16 01:57

Уул уурхайн яамнаас нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтийн төслийг Японы эрчим хүч, аж үйлдвэрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтийн төслийн санамж бичигт өнөөдөр Уул уурхайн яамны хүндэтгэлийн танхимд  гарын үсэг зурах юм байна. 

Туршилтын үйлдвэрийн технологи нь 10-35 мм ширхэглэлтэй нүүрсийг “Fluidized bed separator” төхөөрөмжөөр, 0.5-10 мм ширхэглэлтэй нүүрсийг “Air table” төхөөрөмжөөр баяжуулах бөгөөд төслийн нийт өртөг 13 сая орчим ам.доллар байхаар тусгажээ.