Засгийн газар
Энэ онд хамгийн ихдээ 755 хүн цэргийн албыг дүйцүүлэн хааж болно
2016-02-16 04:42
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталжээ.
2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн орон тооны дээд хязгаарыг улсын хэмжээнд нийт 755 байхаар баталлаа. Мөнгөн төлбөрөөр цэргийн албыг дүйцүүлэн хаахдаа 4,807,207 төгрөг төлөх
өөр тогтоосон байна. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо хугацаат цэргийн албан хаагчид зарцуулах хангамж, үйлчилгээний зардлыг үндсэлдэг ажээ.