АТГ: Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох боломжгүй
АТГ-ээс Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв гэж Авлигатай тэмцэх газар цахим хуудсандаа өнөөдөр мэдээллээ. Монгол Улсын шадар сайд нь нийтийн албан тушаал юм. Энэ төрлийн албан тушаалд нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянадаг хуулийн заалттай.
Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үздэг. Тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн ХЭГ/220 тоот бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд, хариуг өчигдөр (2016 оны энэ сарын 16-ны өдөр) Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.
Энэ хариунд Н.Энхбаярыг Шадар сайдын албыг хаших боломжгүй гэсэн байна. Одоогоор Монгол Улсын шадар сайдын албыг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хашиж байгаа юм. Мөн тэрээр Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр давхар ажилладаг. Иймд түүнийг Шадар сайдын албанаас нь чөлөөлөх шийдвэрийг МАХН-ын удирдлагууд гаргасан юм.
-
202.9.41.*
Зочин
2016-02-17 13:23
Энэ нөхөр одоо болиосоо ичээсээ ингэж доошоо орох гэж0 0 Хариулах