Дэлхийд
Б.Сумъяа 'Лиллехаммер 2016' олимпоос багийн алтан медаль хүртлээ

2016-02-17 12:51
Норвеги улсад зохион байгуулагдаж буй "Лиллехаммер 2016" залуучуудын өвлийн олимпоос олон улсын спортын мастер Б.Сумъяа гүйлтийн тэшүүр, олон улсын холимог багийн төрөлд алтан медаль хүртлээ. Тэрээр Италийн тамирчин Б.Ноеми, БНСУ-ын тамирчин Ч.Ж.Вүүн, БНХАУ-ын тамирчин Ш.Ханъян нартай "Холимог-6 дугаар баг" нэрээр нэг баг бүрдүүлж оролцжээ.