Нийгэм
Насан туршийн боловсрол олон улсын бодлогын форум болно
2016-02-18 01:46
Насан туршийн боловсрол олон улсын бодлогын форум өнөөдөр Улаанбаатар зочид буудлын "Хөх асар" танхимд эхэлнэ. Тус форум нь Монголд анх удаа болж байгаа бөгөөд уулзалтын үеэр 11 орны төлөөлөгчид олон улсад насан туршийн боловсролын бодлого, хэрэгжилт, зохицуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Энэхүү арга хэмжээ манай орон "Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөр"-өө боловсруулан хэлэлцүүлэх явцтай давхцаж байгаагаараа онцлог юм байна.