Улсын их хурал

Ээлжит бус чуулганыг 14.00 цаг хүртэл хойшлууллаа

А.Сэвжид
2016-02-18 03:21

Ээлжит бус чуулганы нээлтийг өнөөдөр 09.00 цагт хийх байсан ч ирц бүрдэхгүйн улмаас хойшлуулж 14.00 цаг болголоо.

Чуулганы нээлтэд оролцохоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 34, УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс хоёр, ИЗНН-аас нэг, нийт 37 гишүүн ирсэн юм.

Ээлжит бус чуулганыг нээхэд 76 гишүүнээс 39 нь оролцож байж ирц 50 хувьд хүрэх ёстой юм.

Онцлоход, УИХ дахь МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирсэнгүй, бие даагчдаас С.Ганбаатар гишүүн оролцохоо мэдэгдсэн гэх ч нэг ч төлөөлөл ирсэнгүй.