Баянзүрхийн засаг дарга Д.Пүрэвдаваа гэж хэн бэ ?
Сошиол ертөнцөд Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа шуугиан тарьж байна. Тэрээр өнгөрсөн жил биеийн тамирын багштай зодолдож, гар зөрүүлсэн гэх мэдээлэл тухайн үед нилээдгүй шуугиан тарьсан. Харин энэ удаа хурлын үеэр эмэгтэй ажилтан руугаа дайрч байгаа бичлэг нь сошиол ертөнцөд“трэнд” болоод байна.
Түүний хувьд 2000-2003 онд “Интернэт Хаус” ХХК-д менежер, 2003-2007 онд “ Юу Би Нэт” ХХК-д гүйцэтгэх захирал, 2001-2007 онд “Гарьд Тур” ХХК –д “Peking Express” реалити шоуны суурин продюсер, 2007-2008 онд “ Петровис”ХХК-д менежерийн ажлуудыг хийж байжээ.
Харин 2012 оны 08-р сарын 10-аас эхлэн Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 12 сард нь Баянзүрх дүүргийн засаг даргаар томилогджээ. Түүнийг ажлаа авсныхаа дараа хорооны дарга нараа цуглуулж “Бид багаараа ажиллана. Та нар ажлаа өгцгөө. Чимээгүйхэн ажлаа өгвөл зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг өгнө” хэмээн далдуур айлгасан гэх мэдээлэл бий.
Тэрээр нэг удаа "Дүүрэг гурван орлогчтой болсноор юу өөрчлөгдөв. Тэднийг дагаад туслах, ширээ, сандал, техник хэрэгсэл, цалин гэх мэтээр төсвийн мөнгө урсаад байгаа юм биш үү” гэсэн Зууны мэдээ сонины сурвалжлагчийн асуултанд “Орлогч дарга нар маань сайн ажиллах ёстой. Болдогсон бол надад найман орлогч дарга хэрэгтэй байна. Нээрэн шүү. Тэгж байж бид энэ олон эзэнгүй ажлыг хүмүүст хариуцуулж иргэд таатай амьдарна биз дээ” хэмээн хариулж байжээ.
-
202.179.11.*
irgen
2016-02-18 14:45
bat-uuliin buteegdehuun iim l bj taaraa uhamsargui doroi pizda bnashd uhuul taarna0 0 Хариулах
-
202.21.109.*
Зочин
2016-02-18 12:38
zadarsan zolig we?0 0 Хариулах