Уул уурхай

Газрын тосны үйлдвэртэй болсноор бидэнд ямар ашигтай вэ?

Bolor Rose
2016-02-19 07:12

Засгийн газраас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жилд 2.3 сая хүртэлх газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихаар шийдвэрлэсэн. Тус үйлдвэрийг  2020 оныг хүртэл дөрвөн жилийн хугацаанд барих бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар байхаар төлөвлөөд байгаа билээ. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор манай улсад дараах эерэг нөлөөллийг бий болгох юм байна. 

-Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 15 хүртэл хувиар нэмэгдэнэ

-Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 40 орчим хувиар, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2.5 дахин нэмэгдэнэ

- Олборлолтын хэмжээ 2018 он гэхэд ойролцоогоор 1.6 – 1.7 сая тоннд хүрнэ 

-Бүтээн байгуулалтын 4 жилийн хугацаанд нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ

-Үйлдвэр ашиглалтад орсноор импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурнаУчир нь Монгол Улс жилд 1.2 -1.5 тэрбум ам.долларын шатахуун импортолдог байна. 

-Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 350 сая ам.доллар төвлөрүүлнэ

-Орон нутагт 600 гаруй шууд ажлын байр шинээр бий болно 

-Газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарснаар Үндэсний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ

- Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй,  100 хувь хаягдалгүй, Евро 5 стандартад нийцсэн дизель шатахуун үйлдвэрлэнэ.