Нийгэм
Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний хамтарсан лабораторитой болно
2016-02-22 02:54
"Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори"-ийн нээлт өнөөдөр 11 цагаас болно. Тус лаборатори нь Монгол улсад шинжлэх ухааны парк байгуулах ажлын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд Шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааны эхлэл суурь нь болж, лабораториос гарсан үр дүнг паркаар дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эрдэмтэн судлаачид энтрепренёр сэтгэлгээг бий болгох, ШУ-ны үр дүнг олонд хүргэх, таниулахад чухал ач холбогдолтой юм. Лабораторийн нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин нар оролцоно.