Нийгэм

Хоёр сарын дотор хот хооронд 311.5 мянган хүн үйлчлүүлжээ

А.Сэвжид
2016-02-23 04:07

Авто Тээврийн Үндэсний газрын мэдээлснээр нэгдүгээр сарын нэгнээс энэ долоо хоногийн даваа гараг хүртэлх хугацаанд хот хоорондын  тээврийн үзүүлэлт 311.5 мянган зорчигч байсан нь 8.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Одоогоор орон нутгийн авто тээврийг 61 чиглэлд 284 тээврийн хэрэгслээр хийж байгааг тус мэдээллээ. УБСЕГ-ын танилцуулснаар авто тээврээр сүүлийн нэг жилийн хугацаанд нийт 16.7 сая тонн ачаа, 256.6 сая зорчигчийн хамтаар тээвэрлэсэн байна.

Үүнд нийт авто машины 71.2 хувийг суудлын автомашин, 22.8 хувийг ачааны автомашин, 4.3 хувийг автобус, 1.7 хувийг тусгай зориулалтын авто машин эзэлж байгаа аж. Ялангуяа нийт автомашинд 10-аас дээш жил ашигласан авто машины эзлэх хувь 2015 онд өмнөх оныхоос 1.3 пунктээр өсөөд байна. Авто техникийн улсын үзлэг, тооллогын дүнгээр 2015 онд 482 мянган авто машин тоологдсон нь өмнөх оныхоос 44.4 мянга буюу 10.1 хувиар нэмэгджээ.