Нийгэм

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам зөвлөгөөн болно

Bolor Rose
2016-02-24 02:34

Аж үйлдвэрийн яам , Шинжлэх ухааны Академи болон Уул уурхайн танхим хамтран “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” зөвлөгөөнийг өнөөдөр  "Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулна. Зөвлөгөөнөөр Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах цогцолбор түүнийг дагалдах үйлдвэрүүдийн асуудал, хар төмөрлөг, газрын тосны асуудлыг хөндөн хэлэлцэх юм.

Мөн энэ үеэр Аж үйлдвэрийн яам, ШУА , ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм байна.