Нийгэм

Д.Жаргалсайхан: "Дефакто" нэвтрүүлгээ дахин МҮОНРТ-ээр цацах боломжгүй болсон

А.Сэвжид
2016-02-24 04:47

Нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайханы "Дефакто" ярилцлагын нэвтрүүлэг Олон Нийтийн Радио Телевизээр олон нийтэд хүрдэг байсан билээ. 

Д.Жаргалсайхан гуайг хүлээн авагчид хамгийн төвийг сахисан байр сууринаас мэдээлэлд ханддаг хэмээн хүндэтгэн үздэг. 

Гэвч түүний ээлжит нэгэн ярилцлагын дараа "Дефакто" хөтөлбөрийг "Монголын Мэдээ" сувгаар дахин гаргахгүй байх буюу гэрээгээ дуусгах болсон талаар мэдэгдсэн байна. 

Тодруулбал, "Монголын Мэдээ" сувгийн захирал Ц.Мөнхтөр эдийн засагч  Д.Жаргалсайхан руу Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа асныг "Монгол Мэдээ" сувгаар шууд ярилцлаганд оруулсны дараагаар "Таны нэвтрүүлгийг дээрээс уламжлалтайгаар дахин эфирээр гаргахгүй боллоо" гэж хэлжээ. 

Д.Жаргалсайхан энэ тухай өөрийн твиттер хуудаснаа бичсэний дараа олон хүн Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөнд эргэлзэж буйгаа илэрхийлсээр байна. 





  1. 202.179.28.* Bataa 2016-02-24 13:19
    Tegsen murtloo Ganbaatardahiin esreg yagaad temzdeggvi yum bol! Ene ard tvmen chin munharch gvizlee...