Дэлхийд

Johnson&Johnson бүтээгдэхүүн нь хавдар үүсгэсэн хэргээр 72 сая долларын торгууль төлнө

Bolor Rose
2016-02-24 07:17

АНУ-ын Миссури муж улсын шүүхээс Жонсон ба Жонсон компанид baby powder буюу хуурай нунтаг цагаан бүтээгдэхүүний өдөр тутмын хэрэглээ өндгөвчний хавдар үүсгэсэн хэргээр 72 сая долларын торгууль ногдууллаа. Жонсон Жонсон компани давж заалдах төлөвтэй байгаа аж.

Энэ удаагийн торгууль нь өнгөрсөн оны аравдугаар сард өндгөвчний хавдраар нас барсан 62 настай эмэгтэйн ар гэрийн гомдлыг шүүсэн шүүхийн шийдвэр агаад сүүлийн хэдэн жилд зөвхөн Миссури мужид төстэй асуудлаар 1000 гаруй, Нью Жерсид 200 гаруй хэрэг үүсээд байгаа юм. Нунтаг цагаан пудрээс гадна тус компанийн нялх хүүхдийн шампунь, шингэн саван зэрэг бусад бүтээгдэхүүнд арьсны аллерги, хавдар үүсгэх хоёр төрлийн бодис агуулагддаг гэсэн маргаан гараад удаж байгаа билээ.