Дэлхийд
Нэгдүгээр сар дэлхийн цаг уурын түүхэнд хамгийн дулаахан нэг сар боллоо
2016-02-24 07:41
Олон улсын ихэнх томоохон цаг уурын шинжилгээний агентлагуудын мэдээлснээр 2016 оны нэгдүгээр сар дэлхийн цаг уурын түүхэнд хамгийн халуун нэгдүгээр сар боллоо. 2015 оны нэгдүгээр сард агаарын дулааны рекорд шинэчлэгдэж байсан бол энэ оны нэгдүгээр сар өнгөрсөн оны рекордыг давж, 1951-1980 оны дундажаас 1,13 хэмээр илүү өндөр агаарын хэм тэмдэглэгджээ. Энэ нь Фаренхэйтийн хэмжүүрээр дундаж агаарын хэм 2-оос дээш хэмээр дулаарсан анхны тохиолдол аж. Хамгийн хэвийн бус дулаан агаарын хэм Сибир, Хойд туйл, Төв Азийн зарим хэсэг, Канад, Аляскад ажиглагджээ. Жирийн үедээ -34 хэм хүртэл хүйтэрдэг Хойд туйлд 0 градус хүртэл дулаарч, мөсний нимгэн мөн л шинэ рекорд тогтоогоод байгаа нь аюулын харанга дэлдэж байна.