Дэлхийд

WikiLeaks дэлхийн удирдагчдын ‘хамгийн болохгүй’, маш нууц яриануудаас дэлгэлээ

trends.mn
2016-02-24 18:50

Одоог хүртэл 10 сая гаруй нууц зэрэглэлийн бичиг баримт олон нийтэд дэлгэж ирсэн олон улсын “дата тагнуул” WikiLeaks хоёрдугаар сарын 23-ны өдөр маш нууц зэрэглэлийн сонирхолтой баримтуудыг нийтэд ил болгожээ. Энэ удаа АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын  хороо(NSA)-оос  цаг уурын өөрчлөлттэй тэмцэх стратегийн талаар хэлэлцэх хувийн уулзалтаар ярилцсан НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-Мүүн болон Ангела Меркель нарын яриа,  Европын Холбоо болон Япон хоорондын Дэлхийн Худалдааны байгууллагын Доха тойргийг гацаах тухай яриа(улмаар гацсан), Италийн банкны систем үйсэн бөглөө шиг л үйрч унахад бэлэн байгаа талаар ярилцсан Берлускони, Меркел, Саркози нарын яриаг нууцаар бичиж авсан бичлэг буюу  өнөөдрийг хүртэл дэлгэж ирсэн материалууд дунд хамгийн болохгүй, МАШ НУУЦ зэрэглэлийн мэдээнүүдийг нийтэд дэлгэсэн байна.

WikiLeaks-ийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Жулиан Ассанж

“Бид өнөөдөр НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-Мүүний дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой хувийн уулзалтыг газрын тосны компаниудаа хамгаалах гэсэн нэг орон л хулгайгаар тагнаж болдгийг баталлаа. 2010 онд бид АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон НҮБ-ийн манлайллын биометрик датаг хулгайлах үүрэг дипломатууддаа өгсөн зэрэг баримтуудыг илчилж байсан. АНУ НҮБ-тэй тийм явдал гаргахгүй байх талаар хэлэлцээрт гарын үсэг зурсан. Одоо НҮБ ямар хариу үзүүлэх нь сонирхолтой байна. Яриа хэлэлцээр, бие эрхтний халдашгүй дархан байдалтай НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын эрхэнд ямар ч шийтгэлгүй дахин дахин халдаад байж болдог бол тэгээд бусад бүх хүнд эрсдэл байна гэсэн үг” гэжээ.  

WikiLeaks

 

 

“Бид өнөөдөр НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-Мүүний дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой хувийн уулзалтыг газрын тосны компаниудаа хамгаалах гэсэн нэг орон л хулгайгаар тагнаж болдгийг баталлаа. 2010 онд бид АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон НҮБ-ийн манлайллын биометрик датаг хулгайлах үүрэг дипломатууддаа өгсөн зэрэг баримтуудыг илчилж байсан. АНУ НҮБ-тэй тийм явдал гаргахгүй байх талаар хэлэлцээрт гарын үсэг зурсан. Одоо НҮБ ямар хариу үзүүлэх нь сонирхолтой байна. Яриа хэлэлцээр, бие эрхтний халдашгүй дархан байдалтай НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын эрхэнд ямар ч шийтгэлгүй дахин дахин халдаад байж болдог бол тэгээд бусад бүх хүнд эрсдэл байна гэсэн үг.” Жулиан Ассанж