Нийгэм

'Хөгжлийн төлөөх өгөгдөл' чуулга уулзалт болно

Bolor Rose
2016-02-25 01:53

Мэдээллийн технологийн өндөр хөгжлийн салшгүй нэгэн хэсэг болсон нээлттэй өгөгдөл /open data/, их өгөгдөл /big data/-ийн орчин үеийн чиг хандлага, бизнесийн үйл ажиллагаанд бий болгож буй давуу тал, үр ашиг, хэрэглээг таниулах, томоохон компаниудын шилдэг арга туршлагыг хуваалцах зорилго бүхий “Хөгжлийн төлөөх өгөгдөл” (Data for Development Mongolia) чуулга уулзалтыг өнөөдөр Блю скай зочид буудлын Даймонд танхимд зохион байгуулна. 

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Дэлхийн банкнаас зохион байгуулж байгаа уг чуулга уулзалтаар их хэмжээний өгөгдлийг түүний шинжилгээний ач холбогдол, их өгөгдлийг нэвтрүүлснээр төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааны бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар нэгдсэн ойлголтын тухай салбартаа тэргүүлэгч Канада, АНУ, БНСУ болон Шриланка улсуудын туршлагатай мэргэжилтнүүд хүрэлцэн ирж мэдээлэл өгөх болно.

Хувийн хэвшлийн байгууллагууд их хэмжээний өгөгдөлийг анализ хийж, компанийнхаа бүтээж буй үнэ цэнийг нэмэгдүүлэх, бизнесийнхээ үр ашгийг нэмэгдүүлэхэд ухаалгаар, бүтээлчээр ашиглах онол, арга туршлагыг тухайн салбарын шилдэг экспертүүдээс суралцах бүрэн боломжтой ажээ.