Дэлхийд

БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Bolor Rose
2016-02-26 02:07

Бүгд Найрамдах Хятад Улсын Засгийн газрын 2016-2017 тэтгэлэгт сонгон шалгаруулалт эхэллээ. 

БАКАЛАВР-т жилд нийт 123 иргэнийг суралцуулна.   

Тавигдах шаардлага: 

- Хятад, англи хэлний зохих мэдлэгтэй, 18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх:

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;

-БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон суралцаж төгссөн. Эдгээр оюутнууд 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан дүнгийн хуулбар эсвэл хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 3 ба түүнээс дээш үнэлгээ авсан гэрчилгээтэй байх;

-БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын 1 дүгээр дамжаанд 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа; 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэг, тусгай тэтгэлгийн хүрээнд МАГИСТР, ДОКТОРын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа /2016-2017/ 

МАГИСТР, ДОКТОР

2016-2017 оны хичээлийн жилд нийт 197 иргэнийг магистр, докторын сургалтад суралцуулна.  

 Тавигдах шаардлага: 

-Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;

-Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 40 хүртэлх насны; 

Бүрдүүлэх барим бичиг, дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.meds.gov.mn/chinaBachelor2016