Нийгэм
'Ил тод нээлттэй Улаанбаатар' форум болно
2016-02-26 07:56
“Ил тод нээлттэй Улаанбаатар” форум зохион байгуулна. Форумд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 1000 гаруй сэтгүүлч оролцох юм.
Форумын үеэр Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойн өдрийг тэмдэглэж, нээлттэй ил тод засаглал ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чиг хандлагын талаар ярилцаж, нийслэлд 2012 оноос хойш хийсэн бүтээн байгуулалт, томоохон арга хэмжээнүүдийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч, төрийн байгууллага ба хэвлэл мэдээллийн байгууллагын харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар санал солилцож, бодлогын баримт бичиг гарган олны хүртээл болгоно.