Дэлхийд

The Danish Girl-ын эхнэр Алисиа Викандер Оскараас ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР шагналыг хүртлээ

trends.mn
2016-02-29 02:14

Данийн трансжендер зураач Лили Элбегийн амьдрал, тэмцлийг гайхамшигтай зураглан харуулсан The Danish Girl киноны эхнэрийн дүрийг бүтээсэн Шведийн жүжигчин, 27  настай Алисиа Викандер 88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртлээ. Тэрээр энэ жил анх удаа Оскарт нэр дэвшсэн агаад энэ удаагийн шагнал залуу жүжигчний анхны Оскарын шагнал боллоо.