Леонардо ДиКаприо Оскарын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР-ийн шагнал хүртлээ
Жүжигчин Леонардо Ди Каприо 88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртлээ.
Титаник, Нью-Йоркийн Гангстерууд, Волл Стрийтийн чоно, Inception, The Great Gatsby зэрэг олон сайхан гайхамшигтай кино урлагийн бүтээлийн гол дүрийг бүтээсэн олны хайртай жүжигчин маань Оскарт 6 дахь удаагаа нэр дэвшээд байсан юм. Энэ удаагийн эрэгтэй шилдэг дүрд Marcian киноны гол дүрээр Мэтт Даймон, The Danish Girl киноны гол дүрээр Эдди Рэймонд, Стив Жобс киноны гол дүрээр Майкэл Фассбэндер, Trumbo киноны гол дүрээр Брайн Кранстон нартай өрсөлдсөн.
Тэрээр шагнал гардуулах ёслолын өмнө соошил медиагаар хамгийн их дурдагдсан жүжигчин болж, түүнд Оскарын шагнал гардуулахыг дэмжсэн, уриалсан хөдөлгөөн дэлхий дахинд өрнөөд байсан билээ.
11 настайдаа телевизийн драмад тоглосноос хойш 30 жилийн турш хамгийн шилдэг, хамгийн өндөр орлоготой кино урлагийн бүтээлүүдийн гол болон болон туслах дүрд тоглож ирсэн Леонардо Ди Каприо. Тэрээр энэ жил 42 нас хүрнэ. Байгаль орчин, ховордсон ан амьтныг хамгаалах талаар асар идэвхитэй ажилладаг. Олон нийтийн Оскар хэмээх албан бус шагналыг хүртсэн цөөхөн жүжигчний нэг юм. Тэрээр энэ жил Монголын Хөвсгөл далай орчмоор жуулчлах эрхийг 92 мянган доллараар дуудлага худалдаанаас худалдаж аваад байгаа билээ.
Тоглосон кинонууд:
-
124.158.73.*
Tsevegmid
2016-02-29 12:59
Mash hurdan baina - Trends0 0 Хариулах