Дэлхийд

ДиКаприо нэг сая лаик авсан талархлын үгээрээ дамжуулж юу хэлэв? #trending #Facebook

trends.mn
2016-02-29 09:19

Жүжигчин Леонардо ДиКаприо 88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР-ийн шагнал авсны дараа хэлсэн талархлын үгэндээ байгаль дэлхийг баталгаатай, байнгын энэ хэвэндээ байхгүй гэдгийг санаж байхад уриалсан билээ. Мөн тэрээр өөрийн твиттер, фэисбүүк хуудаснаа талархлын тэмдэглэл оруулсан нь даруй 1 сая лаик, 180 мянга дахин жиргэгдсэн трэнд болоод байна. ДиКаприо хэлсэн үгэндээ дэлхий дахин өөрийнх нь үгийг анхааралтай сонсож буй энэ завшааныг ашиглаж, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг бүх нийтийн ухамсарт хандсан доорх уриалгыг дайжээ. 

"Ийм өндөр дээд хүндэтгэл үзүүлсэн кино академийн хамт олонд баярлалаа. Revenant бол гайхамшигтай уран бүтээлийн баг, жүжигчдийн багийн цаг наргүй их зүтгэлийн үр дүнд төрсөн бүтээл юм. Тэдний энэ төсөлд оруулсан нөр их хөдөлмөр, дэмжлэг, чин сэтгэл байгаагүй бол би өнөөдөр ийм шагнал авч чадахгүй байсан. Түүнчлэн энэ шагнал маань цаг уурын өөрчлөлт, түүнийг засаж залруулахын тулд бидний хийх ёстой алхамуудад илүү их анхаарал хандуулах боломж олгож байна. Та бүхэн MomentforAction.org - оор зочлоорой." 

 

Thank you so much to the entire Academy for such an incredible honor. #TheRevenant is the product of tireless sacrifice...

Posted by Leonardo DiCaprio on Sunday, 28 February 2016

 


 

 


  1. 103.57.92.* Зочин 2016-02-29 19:03
    ЗӨВ ШҮҮ