Нийгэм

Ирэх сарын 1-нээс микро автобусыг хөдөлгөөнд оролцуулахгүй

Bolor Rose
2016-03-01 01:54

Улаанбаатар хотын Ерөнхий менежер нийслэлийн өнгө төрх, үйлчилгээний соёл, чанарыг сайжруулахтай холбоотойгоор ашиглалтын хугацаа дууссан микро автобусыг өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулахгүй байх хүсэлтийг бага оврын автобусаар үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүлсэн. Ашиглалтын хугацаа дууссан гэдэгт нь 2003 онд үйлдвэрлэсэн микро автобусууд багтаж байгаа юм.  

Гэтэл  бага оврын автобусаар үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагуудаас манай орны стандарт шаардлагад нийцсэн дунд оврын автобус үйлдвэрлэх загварыг тохиролцож үйлдвэрлэлд оруулсан байгаа. Тиймээс микроавтобусыг үйлчилгээнд явуулах хугацаагаа  4 сарын 1-ийг хүртэл хойшлуулж өгөх хүсэлтээ гаргасан байна. Тиймээс ирэх сарын 1-ээс микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй шийдвэрийг гаргажээ.