Бусад

ЗАЛРУУЛГА:  Эрчим хүчийг өсгөх төхөөрөмж хийх боломжгүй

trends.mn
2016-03-01 06:46

“Органик энержи” группийнхэн, “Ногоон хот” ассиоц гэх байгууллагууд хамтран эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмжийг зохион бүтээсэн, уг төхөөрөмжөөр 3 кВт цахилгааныг 7 дахин өсгөж, 20 квт цахилгаан үйлдвэрлэх боломжтой , таван ханатай гэрийг цахилгаанаар халаахад жилд 14380 кВт цахилгаан хэрэглэж Улаанбаатар цахилгаан түгээх станцад жилдээ 301 мянган төгрөг төлөх тооцоо гарч буй бол уг төхөөрөмжийг ашигласнаар цахилгааны өртөг нь буурч 1 кВт нь 25 төгрөг болж жилдээ 63 мянган төгрөг төлөх тооцоо гарсан гэх мэт агуулга бүхий мэдээ манай мэдээний буланд нийтлэгдсэн байна.

Эдгээр байгууллагын сурталчилж буй эрчим хүч өсгөх төхөөрөмж  гэдэг нь энерги хувиргахад алдагдал гардаг буюу 100 хувиас дээш хувиар энерги хувиргах боломжгүйг баталдаг Термодинамикийн 2 дугаар хууль болон энергийг хоосноос үүсгэх, алга болгох боломжгүйг баталдаг  Энерги хадгалагдах хууль зэрэг физикийн(байгалийн) суурь хуулиудыг зөрчиж байна.

Хэвлэл мэдээлэлд мэдээ бэлдэж түгээх, олон нийтийн төөрөгдлийг ашиглан хувь хүн, байгууллагуудыг хууран мэхлэх явдал гарч болзошгүй тул шинжлэх ухааны болон  мэргэжлийн хяналтын байгууллагууд анхааралдаа авна уу.

Редакцын зүгээс хяналтгүйгээр шинжлэх ухааны баримтгүй, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ нийтлэгдсэн алдаа гарсан явдал гүнээ хүлцэл өчье.

Эрхлэгч Б.Болор-Эрдэнэ


  1. 202.21.112.* s 2016-03-03 09:56
    gutsaad baigaachee, Bayar gd erdemten uuntei tostoi energy urjuuleh tohooromj hiisen, gevch manai zasag tor zarim erdemted yag ene zalruulga shig fizikiin huuli zorchson asuudal tul demjih bololtsoogui gej tenegtej bsn, odoo nohor Solongosiin kompanid panientaa zartsan hamtran ajillaj bga, yamar ih bolomjoo mongol uls aldsanaa uhaarah heregtei, ta ingej erguutej baihiin orond Bayariig olj yariltslaga avaach
  2. 202.21.112.* Зочин 2016-03-03 09:58
    fizikiin huuli chin guuli bn gsn ug, uchir n ene shine neelt yum
  3. 202.9.41.* Зочин 2016-03-03 00:46
    Өдрийн сонины нүүрэн дээр хүртэл тавигдсан байсан шүү, ичмээр. Мөнхийн хөдөлгүүрийг 6 нугалсан бүтээл. Сурвалжлагч нар Мегаваттыг Мегабайт, Австралийг Австри гээд бүгдийг нь хольж сольдог, мэдлэг боловсролоо дээшлүүлж байж хүнд мэдээлэл хүргэж баймаар юм даа.
  4. 103.229.178.* tester 2016-03-02 19:12
    er ni bol bagahan physic oilgodog hun munhiin hudulguuriin tuhai sonsson bh. herevzee inergiig urjuulj boldog bol orolt garaltiig gedreg holboogoor holbosonoor ene sanaa amarhan buteh bsan biz.
  5. 43.228.130.* JANJIN 2016-03-02 16:47
    Tiim bailgyi dee sursan medsen mini yu bolj bnaa gej jaaxan ergelzsen shyy gexdee zalruulga xiigeed uuchlal gyij bgaa chin sain xereg bna
  6. 119.104.67.* Zochin 2016-03-01 22:30
    Tserendejid gj neg maliin tavisan yumiig haraad trendsmn-d uram hugartsan bjiisiin. Gj bolushka
  7. 103.229.123.* Зочин 2016-03-01 19:33
    Анх удаагаа ийм ёс зүйтэй мэдээлэл олж харлаа. Ёс зүйтэй сэтгүүл зүй гэж үүнийг л хэлэх байх даа. Баяр хүргье.
  8. 103.9.90.* Залруулгаа гаргаад зөв байна. Одоо Физикийн нэг буруу бичсэнээ залруулах хэрэгтэй. Чадлын нэгжийг буруу бичээд байна. 1квт биш 1кВт. Хүний нэрээр нэрлэгдсэн нэгж болохоор В томоор бичих ёстой. 2016-03-01 17:15
    Ganbat
  9. 202.131.227.* Зочин 2016-03-01 15:09
    yeee
  10. 1.9.216.* A66daa 2016-03-01 14:58
    Keke