Дэлхийд

ШИНЖЛЭХ УХААН: Хүний тархинд МЭДЛЭГ-ийг шууд UPLOAD хийдэг болно

trends.mn
2016-03-02 03:32

Эм уугаад л шинэ хэл сурч, шинэ мэдлэг олох боломжтой болж магадгүй тухай шинжлэх ухааны туршилтууд мэдээлэгдэх болоод удаж байгаа билээ. Эм уухаас гадна Матрикс кинон дээр гардаг шиг тархинд шууд мэдлэг дамжуулж, суулгадаг болж ч магадгүй байна.

Калифорниа дахь HRL лабораторийн эрдэмтэд онгоцны нисгэгчийн тархин дахь цахилгаан сигналуудыг судалж, улмаар датагаа шинэ нисэгчийн тархинд дамжуулах, чадварыг нь бодит нислэгтэй төстэй симуляц нислэгт туршиж үзсэн байна.

Мэдлэг агуулсан дата бүхий электродтой, тархи өдөөх(brain stimulation) малгай өмсгөсөн туршилтын групп жирийн группээсээ 33% -аар илүү сайн сурсан үр дүн гарчээ.

“Одоогоор шинжлэх ухааны зөгнөлт кинон дээр гардаг шиг далайцтай үр дүнд хүрээгүй байгаа ч аргаа олж эхэлж байна. Хүн ямар нэг юм шинээр сурахад тархинд биет өөрчлөлт явагддаг. Үг хэлэх, ой санамж гэх мэт тодорхой ажиллагаанууд чигчий хурууны хэмжээний зайтай тархины нэг хэсэг газраас удирдлагатай байдаг. Энэ хэсэг газарт явагддаг өөрчлөлтийг гаднаас өдөөх, удирдах замаар шинэ мэдлэг үүсгэх туршилт хийсэн гэсэн үг” гэж судалгааны багийн гишүүн, доктор М.Филипс тайлбарлажээ.

Тархийг гаднаас өдөөх, өөрчлөх оролдлого тийм ч шинэ түүх биш агаад бүр 4000 жилийн өмнө эртний Египтүүд цахилгаанждаг загас ашиглан тархинд дохио дамжуулж, өвчин буулгах арга хэрэглэдэг байжээ.


  1. 141.0.14.* Зочин 2016-03-11 13:05
    Матрикс кинон дээр гардаг хиймэл ёртөнцөдөө үлдэхүү үгүй бол амьд ёртөнцтэй танилцах уу гэж виурс өгдөр нэг нь санамж устагдаг нөгөө нэг нь хиймэл ёртөнцөөс салгадаг
  2. 202.9.40.* Bartowsky 2016-03-03 09:40
    Intersect v.1
  3. 27.123.214.* m, 2016-03-02 17:30
    Upload geh uu Download geh uu?
  4. 162.158.179.* Hajime No Ippo 2018-03-04 18:59
    Download gher tatah gsn ug bolno. upload ghim bol oruulj bairshuulna gsn ug