ХҮ намын ‘хөөгдсөн дарга’ –ын тал хурлаа хийж байна
Өнөөдөр ХҮ намын ЕНБД Т.Доржханд тэргүүтэй хэсэг гишүүд хэвлэлийн бага хурал хийж Намын төв хорооны хурлын шийдвэрээр С.Ганбаатарыг намын даргаас чөлөөлсөн гэх утгатай мэдэгдэл хийсэн.
Харин нөгөө талд ‘хөөгдсөн дарга’ С.Ганбаатар болон бусад Төв Хорооны гишүүд хуралдаж, намын дотоод дүрэмд өөрчлөлт оруулах болон ЕНБД-ын албан тушаал тойрсон маргааныг хэлэлцэж байна.
Хуралд оролцож байгаа ХҮН-ын гишүүнээс тодруулахад
“Хэсэг гишүүд намын төв хорооны 57 гишүүний ирц бүрдээгүй байхад хурал хийж шийдвэр гаргасан. Хоёр талын маргааныг гишүүд гуравдугаар сарын 3-нд зарлагдсан хурлаар шийдэх төлөвлөгөөтэй байсан. Одоо маргаашийн хурлын бэлтгэл байдлаар хуралдаж байна. Намын төв хороо бол дүүрэг, аймгийн намын хороодын тэргүүн, нийслэлийн намын хорооны тэргүүнээс бүрддэг, компаниар бол ТУЗ гэсэн үг. Тэндээс шийдвэр гаргана” гэсэн тайлбар өглөө.