Нийгэм
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт энэ сарын 10-нд болно
2016-03-03 04:53
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.
Оюутан цэрэг хөтөлбөрийн дагуу энэ сард бүртгэл хийх бол зургаадугаар сард хамрагдах оюутан залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах юм байна. Харин зургаагаас наймдугаар сард цэргийн тусгай бэлтгэлд явах юм байна.
Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.