Бусад

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХОТООС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАЛАА

trends.mn
2016-03-03 20:54

Байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны 21 цагаас  Архангай, БаянӨлгий, Баянхонгор, ГовьАлтай, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОРОХ ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААНД ХЯЗГААРЛААД БАЙНА!!! Иймд иргэд дээрх чиглэлийг зорихгүй байхыг анхаарна уу!!!

Гуравдугаар сарын 6-ны өдрийг хүртэл  цаг агаар ‪‎хүйтэрч замын ихэнх хэсгээр цас орох, салхины хурд 18-20 м/сек хүрч цасан шуурга шуурах, зам даваа хаагдаж болзошгүй!!! Иймд орон нутгийг зорих жолооч нар цаг агаарын бодит мэдээ мэдээллийг хүлээн авсны дараа замд гарах, дулаан хувцаслах, шатах тослох материалыг нөөцлөх, замын нөхцөлд тохирох хурдыг сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, малчид иргэд шуурганд уруудах, төөрөх, осгох эрсдлээс болгоомжлохыг анхааруулж байна! Түүнчлэн Цанын баазаас Эмээлт хүртэл замын нөхцөл хальтиргаа гулгаа ихтэй мөсөн бүрхүүл тогтсон байгааг анхаарна уу  Авто замын хөдөлгөөн хязгаарласантай уялдуулж Автотээврийн үндэсний төвийн албан хаагч нар хариуцлагатай жижүүр, шуурхай баг гарган ажиллаж байна. Тээвэртэй холбоотой санал хүсэлт байвал 70070012 утас руу залгана уу.

.'

Авто Тээврийн Үндэсний Төв