Спорт

“Super brain” шоу ням гаригт болно

А.Сэвжид
2016-03-04 03:21

БНХАУ-ын Нанжин хотод “The Brain” мөн “Super Brain” ч гэж нэрлэгддэг телевизийн шоу нэвтрүүлэгт оролцохоор Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар, ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Э.Энхмөнхийн хамт тус улсыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор манай тамирчид шоуны өмнөх бэлтгэлээ хийж байгаа аж. Тус шоу нэвтрүүлэгийг цацагдах үеэр нь 300 сая орчим хүн үздэг гэсэн судалгаа гарсан ба Герман, Англи, Америк зэрэг олон орны шилдэг тамирчид оролцдог нь нэвтрүүлгийн нэр хүнд, цар хүрээг улам өргөжүүлсэн аж. Харин эх орноо төлөөлж оролцох гэж буй манай хоёр тамирчин Хятадын хүчирхэг багтай оюун ухаанаа уралдуулах нь нэгэнт тодорхой болсон. Хэдий ялах, ялагдах нь чухал биш ч Монгол улс бол тусгаар тогтносон улс, Хятадын хараат биш олон арван сая хүнд мэдрүүлэх соёлын маш том ажил болно гэдгийг манай тамирчид онцолж байгаа юм. “Super brain” шоу нэвтрүүлэг ирэх Ням гаригт  БНХАУ-ын Jiangsu ТВ-ээр гарах юм байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд-ээс үзнэ үү 

 


  1. 103.9.91.* Амарсанаа 2016-03-04 13:00
    Ерөөсөө л тусгаар тогтносон улс шдээ өөрсдөө л өөрсөдийгөө хятадын нэг муж болчихсон юм шиг яриад байх юмаа болимоор юмаа наад хятад чинь манайхыг тусгаар тогтносон улс гээд аль 50иад онд хүлээн зөвшөөрсөн шүү дээ