Нийгэм

“УЛААНБААТАР БАРИЛГА-2016” үзэсгэлэн эхэллээ

Bolor Rose news.trends.mn
2016-03-04 11:37

Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, “Мишээл Групп” ХХК хамтран жил бүр уламжлал болгон зохиодог “УЛААНБААТАР БАРИЛГА-2016” барилгын салбарын хамгийн том үзэсгэлэнг  өнөөдрөөс 3 дугаар сарын 14-ний өдрийг дуустал “Мишээл Экспо Төв”-д  10 өдрийн турш зохион байгуулна. 
Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, салбар хоорондын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж, түүнчлэн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд таниулан сурталчилах зэрэг боломжуудыг үзэсгэлэнд оролцогч байгууллагуудадаа олгох юм.   

Дэлгэрэнгүй мэдээллийг: эндээс