Налайх, Эмээлт, Биокомбинат, Тэрэлж чиглэлийн автобусыг зогсоолоо
Нийслэлийн онцгой байдлын штабаас хот дотор нийтийн тээврийн зарим чиглэлийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Найрамдал, Өлзийт хороолол, Туул тосгон, Биокомбинат, Гордок, Налайх зэрэг чиглэлийн автобусны 11 чиглэлийг зогсоогоод байна. Үүнд:
ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат”
ХО:6 “Өлзийт хороо-120 мянгат”
ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”
ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар”
ХО:10 “Эмээлт-Хархорин-Саппоро”
ХО:12 “Мал бордох-5шар-Саппоро”
ХО:13 “Баруун туруун-10-р хороолол”
ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4 зам”
ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв”
ХО, “Жаргалант тосгон-Хархорин”,
ХО “Баруунтуруун-СХД 32 дугаар хороо-Саппоро” зэрэг чиглэлүүдийн үйлчилгээг зогсоохоор болжээ.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан дахин нэмж нийтийн тээврийн таван чиглэлийг зогсоох болсон талаар Нийслэлийн нийтийн тээврээс мэдээллээ. Удахгүй энэ талаарх мэдээллийг хүргэх болно.