Нийгэм

Сурагчдын III улирлын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ

А.Сэвжид
2016-03-07 06:30

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амралтын хуваарийг батлан гаргажээ. Хуваарийг  нийслэл болон хөдөө орон нутагт өөр өөр хугацаатай байхаар заасан байна. Тодруулбал, Улаанбаатар хотын  ЕБС-ын 1-12 дугаар ангийн сурагчид энэ  сарын 29-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын  дөрөвнийг хүртэл амрах бол хөдөө орон нутгийн сурагчид доорх хуваарийн дагуу амрах аж.

III улирлын амралтын хуваарь:

/Улаанбаатар/:  I-XII анги:   3/29 - 4/04  - 1 долоо хоног  

/Орон нутаг/    I-V анги:     03/23 - 04/12  - 3 долоо хоног
                          VI-IX анги: 03/23 - 04/04  - 2 долоо хоног
                           X-XII анги: 03/16 - 03/29  - 2 долоо хоног