Дэлхийд

Өвөр Монголын банкны ерөнхийлөгч авилга авсан хэргээр шүүгдэж байна

trends.mn
2016-03-08 16:38

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд банкны ерөнхийлөгч хийж байсан Ян Ченлин(64 настай)-ий 600 сая юань буюу 92 сая ам.долларын авилга авсан хэргийг шүүх хурал үргэлжилж байна.

Прокурорууд түүнийг 1999-2013 онд Өвөр Монголын банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа авилга авч, мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгаж байна. Ян Ченлиний 307 сая юанийн хэргээс  гадна түүний хүү 37 сая, түүний нууц амраг 42 сая юанийн авилгын хэрэгт давхар шалгагдаж байна. Түүнээс гадна өөрийн хүү болон бусад хүмүүстэй хамтран банкнаас 292 сая юань хувийн хэрэглээнд завшсан гэх хардлага байгаа аж.