Дэлхийд

Олон улсын санхүүгийн зах зээл Хятадын сүүдэрт

trends.mn
2016-03-08 17:17

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө өдрийг тэмдэглэж амарсан Мягмар гараг олон улсын үнэт цаасны зах зээлийн хувьд баргар өдөр болж өнгөрлөө. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятадын худалдааны статистик санаснаас ч муу гарч, экспорт өнгөрсөн 6 жилийн хамгийн бага түвшинд хүрсэн нь дэлхий дахины зах зээлд сүүдэр тусгаж, газрын тосны үнэ гэхэд өдөртөө 3 хувь унав. DOW Jones, S&P, Nasdaq индексүүд бүгд уналттай гарлаа.

Өнөө өглөөний дата ойрд нийтлэгдсэн ямар ч мэдээнээс илүүтэйгээр Хятадын эдийн засгийн өсөлтөд санаа зовж байгаа хүмүүст цохилт боллоо гэж хөрөнгийн зах, хувьцаа арилжааны мэргэжилтэн Ройторст ярилцлага өгчээ.

Хөрөнгө оруулагчид дэлхийн эдийн засаг цаашид хаачих эсэх талаар баримжаа авахын тулд Хятад, газрын тос, төв банкнуудын бодлого гэсэн 3 зүйлд анхаарал хандуулж буй. Ойрд газрын тосны үнэ нэг сарын огцом уналтаас сэргэж ирсэн ч Голдман Саксын шинжээчдээс түр зуурын үзэгдэл гэж анхааруулж байсан.   Шанхайд Их 20-ын мөнгө санхүүгийн тэргүүнүүд цуглаж ярилцсан ч авах арга хэмжээ нь тодорхойгүй. Ямар ч гэсэн Европын төв банк энэ 7 хоногийн сүүлээр мөнгөний тэлэх бодлого зарлана гэж хүлээгдэж буй.   АНУ-ын хувьд   дахин бодлогын хүүгээ өсгөж болзошгүй байгаа билээ.