Нийгэм

Цахим үнэмлэх эсвэл банкны картаар шууд бүртгүүлнэ

А.Сэвжид
2016-03-10 04:04

Татварын цахим систем хэрэгжиж эхлээд гурван сар болж байна. Энэ хугацаанд хэрэглэгчид НӨАТ-н талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон. Цахим систем хэрэгжиж эхэлснээр өмнө нь хийгддэг байсан бүхий л механик ажлуудыг хөнгөвчилсөн төдийгүй иргэд өмнө нь авч чаддаггүй байсан НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авахаар болж байна.

Гэсэн хэдий ч заавал худалдан авалт хийсэн баримтаа цуглуулах хэрэгтэй юм уу, тэр бүр интернет орчинд байдаггүй иргэд яах вэ, технологийн дэвшилд дасахгүй байгаа зарим иргэн яах вэ, ebarimt.mn-г ашиглахад асуудал үүсэх, сайн ойлгохгүйгээс болж төөрөлдөх иргэд олон бий.

Тэгвэл энэ бүх асуудал ирэх зургаадугаар сар гэхэд цэгцрэх нь ээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга:

Зарим иргэн технологи дээр сайн суралцаж чадахгүй байгаагаас үүдээд систем маань  тийм ч хүртээмжтэй биш байна.

Үүнийг засах ажлаа бид эхлүүлсэн. Одоогоор бичиг цаасны ажилдаа явж байна. Зургаадугаар сар гэхэд заавал баримт авч, цуглуулаад байх шаардлагагүй болно. Эхэн үедээ зайлшгүй иргэд баримт гэдэг зүйлээ уншдаг, тодорхой хэмжээгээр ойлгодог болох шаардлагатай байсан. Харин дараагийн үе шат маань та иргэний үнэмлэх эсвэл банкны карт гэх мэт өөрийгөө нотлох ямар нэгэн бичиг баримтаараа дамжуулаад автоматаар ebarimt.mn-д бүртгэдэг болно. Энэ технологийг кассын машин дээр хөгжүүлэх туршилтын ажил эхэлчихсэн.

Хэрэв энэ технологи амжилттай хэрэгжвэл иргэд маань заавал интернэт орчинд орж баримтаа бүртгүүлэх, баримт авч цуглуулах шаардлагагүй болно гэж үзэж байна” гэлээ.


  1. 202.21.106.* 8 delguur 2016-03-10 22:12
    odoo bas unemleh unshdag mashin av gej lai bolh nee turuuvhiinh ni ajilluulj suraagui baihad
  2. 202.9.41.* Зочин 2016-03-10 21:09
    Bolj bna asuudalgui boloh y Yum bna Taalagdlaa
  3. 202.21.106.* Tsetsegmaa 2016-03-10 21:03
    delguurees absan uniindungee oruulahaar ihenh tasalbaruud uniin dun zoruutei gej ireed bhiin yagaad tegdeg yum be humuus bolohoor tegdeggui geh yum
  4. 103.57.94.* Зочин 2016-03-10 13:58
    одоо иргэний үнэмлэх солино л гэж битгий хэлээрэй