Засгийн газар

Өнгөрсөн гурван жилд 77 мянган айл ипотекийн зээлд хамрагджээ

А.Сэвжид
2016-03-10 07:44

Өнөөдрийн "Сайдын цаг" уулзалтад Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо.

Өнөөдөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал болон арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ талаар онцолж “Сайдын цаг” уулзалтад мэдээлэл хийлээ.

Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээллийн эхэнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд ипотекийн зээл хэрэгжсэнээр 77 мянга орчим  айл өрх орон сууцны зээлд хамрагдаж, Нийслэл хотын хэмжээнд утааны асуудлаас эхлээд олон эерэг өөрчлөлтүүдийг авчирч чадсан гэдгийг онцоллоо.  Тэрээр "Ипотекийн зээлийн төлбөрийн үр дүнд бий болсон үнэт цаасаар баталгаажсан мөнгөн хуримтлалыг Монголын төрөөс ирээдүйн Тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хүрээнд эргэлтэд оруулж, зээлийн хүүг буулгах ажлыг эхлүүлж байна гэлээ.   

Монголын төрөөс нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан дээр төвлөрүүлэх ёстой 10 гаруй их наядын төлбөр байгаа. Уг төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийг өнгөрсөн долоо хоногт Тэтгэврийн даатгалын санд шилжүүлсэн. Ингэснээр 20 гаруй жилийн турш бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй ирээдүй тэтгэврийн даатгалын санд албан ёсоор мөнгө байршиж байна гэсэн үг. Энэ мөнгөн хуримтлалыг ипотекийн зээлийг хүүг бууруулах замаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажилд зарцуулах шийдвэрийг  засгийн газар гаргасан.

Ингэснээр 2030 он хүртэл ирээдүйн Тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу уг сан ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг  хариуцах үүрэгтэйгээр ажиллах боломж нээгдэж байна.  Энэ сангийн мөнгөн хуримтлал зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй өөр бусад улс оронд ашигтай томоохон хөтөлбөрүүдэд зарцуулагдана гэж мэдэгдлээ.


  1. 103.9.89.* ййй 2016-03-10 17:20
    77000 гэдэгт нэг л итгэхгүй байгаа юм тэгээд ч нөгөө талаас нь харвал 77000 хүнийг урт хугацааны өрөнд оруулсан гэсэн үг биш үү? харин 77000 хүний бодит орлого нэмэгдсэн бол сайрхаж болох юм