Бусад

Харвардын багш, доктор Дийн Виллиамс монголын залуучуудад лекц уншина

А.Сэвжид
2016-03-11 06:27

Жэй Си Ай Монгол /JCI Mongolia/ ТББ нь 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дэлхийн 120 гаруй оронд 200,000 гаруй гишүүнчлэл бүхий Жэй Си Ай /JCI-Junior Chamber International/ олон улсын байгууллагын Монгол улс дахь үндэсний салбар байгууллага юм.

Тус байгууллага нь 13 салбар байгууллага, Монгол Улсын бизнес, төр, нийгмийн салбарт амжилттай ажиллаж буй 18-40 насны ажил хэрэгч, бизнес эрхлэгч 600 гаруй гишүүн залуучуудыг эгнээндээ нэгтгэж, залуучуудыг  хөгжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээх зорилгынхоо хүрээнд олон ажлуудыг санаачлан амжилттай зохион байгуулсаар ирлээ.

Эдгээр ажлуудын нэг нь болох энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй манлайллын цогц сургалтуудыг багтаасан JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгчийн нэрэмжит XIV Академи 2016 оны 3 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Best Premier Туушин зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн академийн сургагч багшаар Харвардын Их сургуулийн Кеннедигийн сургуулийн багш, дэлхийн лидерүүдийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулагч, манлайллын талаар нэр хүндтэй бүтээлүүдийн зохиогч доктор Dean Williams оролцох болсон нь тус академийг онцгой ач холбогдолтой болгож байна. Ингэснээр Харвардын нэр хүнд бүхий манлайллын багшийн сургалтад эх орондоо маш хямд зардлаар оролцох таатай боломж нээгджээ.

Эрхэм та энэ хүний лекцэд оролцох хүсэлтэй байвал 96996655 утсаар лавлаж болох юм байна.